2008-02-03
Хувийн өмчийн тухайд
 

Хувийн өмч

Хувийн өмч гэдэг бол хүмүүсийн хэрэглэж , мэдэлдээ байлгаж , хагацаж болох бүхий л зүйлийг хэлнэ. Өмчлөх эрх гэдэг бол аливаа эд зүйлийг хэрэглэх , мэдэлдээ байлгах , түүнийг захиран зарцуулах эрх чөлөө мөн .

                                                                                                            Дэвид Боаз

Хувийн өмч нь хувь хүнд төрөөс чөлөөтэй байх боломжийг бий болгодог . хувийн өмч эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж байдаг бөгөөд бусад хүчнүүд хоорондоо нэгдэж улс төрийн эрх мэдлийн эсрэг сөрөн зогсох боломжийг олгодог.Иймээс энэ нь төрийн оролцооноос ангид бүхий л үйл ажиллагааны үндэс болдог.

                                                                                                   Людвиг Фон  Мизес

Хувийн өмчийн эрх нь бусад эрхүүдийн үндэс учир “ өмч байхгүй газар шударга ёс гэж байхгүй”. Шударга бус явдал гэдэг нь өмчийн эрхийг зөрчих явдал бөгөөд “ хүн болгон өөрийгөө өмчилж байдаг . Энэхүү өөрийг нь тухайн хүнээс өөр хэн ч өмчилж чадахгүй . биеэрээ хөдөлмөрлөж , гараараа хийсэн бүгд нь түүний өмч болдог.

                                                                                                       Жон Локк

Өмчийг ямар нэг хязгаарлалтгүйгээр чөлөөтэй явдал хувь хүний мөн чанар , өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж , түүнд амьдрах , сонголтоо хийж , өөрийн хувь заяаг тодорхойлох орон зайг бий болгодог .

                                          Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номны “ тал 89”

Хувийн өмч бол шударга бөгөөд чөлөөт нийгмийн үндэс суурь юм.

                                           Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номны “тал 90”

Өмчийн аюулгүй байдлыг хангах нь эдийн засгийн хөгжлийн үндсэн нөхцөл мөн.

                                           Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номны “тал 91”

Хувийн өмч эзэмших явдал бол хүний эрх , ардчиллын зайлшгүй бүрэлдэхүүн , хүний мөн чанарын амин чухал эд эс , улс төрийн тогтвортой байдлын эх сурвалж , эд баялгийг үйлдвэрлэх гол хэрэглэгдэхүүн билээ.

                                           Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд номны “тал 92”

Бичсэн: freedom | цаг: 10:44 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


өмчтэй байна гэдэг нь хариуцлага. Манай малчид л үүнийг ойлгодоггүй юм шиг байна лээ хэ хэ laughing хүний өмнөөс маллаад байгаа юм уу хаашаа юм
Бичсэн: dadido цаг: 19:52, 2009-02-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1120 удаа уншигдсан.



:-)
 
xaax