2008-04-06
Эрх чөлөөний философи ба Жонатан
 

 

 

 

Эрх чөлөөний философи ба Жонатан

 

Жонатан найз охин болох Айн Рэндтэй гэрлэлтээ бүртгүүлж гэр бүлийн 500.000 төгрөгөө авлаа. Мөнгөтэй болсондоо баярлан тэнгис кино театрын хажуугаар явж байгаад Жонатан  “Эрх чөлөөний Философи” гэсэн кино шинээр ирснийг олж харав. Жонатан багаасаа хуульч болохыг мөрөөддөг нэгэн байсан тул “эрх чөлөөний философи” гэсэн нэр нь сонирхолыг нь татаж үзмээр санагдлаа.  Албан ёсны эхнэр болох Айн Рэндтэй хамт гэр бүлийн 500.000 төгрөгнөөсөө киноны билет, кола, попкорн авч суудлаа эзлэн суухаар танхимд  дөнгөж ортол гэрэл унтарч кино эхлэлээ.

 

Киноны хэсэг: Эрх чөлөөний фиолосфи нь өөрөө өөрийгөө мэдэх зарчим дээр суурилдаг. Та өөрийнхөө амьдралыг өөрөө л мэднэ. Хэрвээ энэ зарчмыг үгүйсгэх юм бол өөр хэн нэгэн таны амьдралыг мэднэ гэсэн үг...[1]

 

Кино ч удалгүй дууслаа. Жонатан энэ киног үзээд урьд нь байсан эрх чөлөөний мэдлэгээ нэлээн сайн системтэй болгож чадсан гэж бодов. Тэгээд танхимаас гарах гэтэл “гэр бүлийн 500.000 бол хувь хүний амьдрал, эрх чөлөөгөөрөө бий болгосон өмчийг хулгайлж бусдад өгч буй хэрэг” гэж хүмүүс ярилцахыг сонслоо. Жонатан гайхаж тэсэлгүй тэр хоёр хүн рүү харан тэрхүү ярианд оролцохыг хүсч та хоёр буруу ярьж байна энэ 500.000 төгрөгийг чинь төр өгч байгаа түүнээс биш хэн нэгэн иргэний өмчөөс авч өгөөгүй гэв. Тэр хоёр хүн нь Кен Скүланд, Хаек нар байлаа. Кен Скүланд Жонатанд хандан чиний эхний хэлдэг чинь зөв төр өгч байгаа, харин хоёр дахь чинь буруу гэж хэлэв. Жонатан ойлголгүй төр өгч л байгаа юм чинь хэн нэгэн иргэний өмчөөс аваагүй нь зөв гээд хэнэг ч үгүй мэдэмхийрэв. Кен Скүланд бага зэрэг инээж Жонатанаас төрд ажилладаг хүмүүс цалин авдаг уу? гэж асуухад Жонатан мэдээж цалингүй ажил хийхгүй шүү дээ гэхэд Скүланд зөв гэж хэлээд дахин нэг асуулт тавьж  тэгвэл төрд ажилладаг хүмүүс юунаас цалин авдаг вэ? гэхэд Жонатан жаахан бодож байсанаа иргэдийн төлсөн татвараас авдаг гэж хариулав. Тэгээд төр 500.000 төгрөг өгч байгаа юм чинь хэний мөнгөнөөс өгч байна вэ? гэхэд Жонатан иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс өгдөг юм байна гэж амандаа бувтнав. Гэхдээ иргэд татвар төлөх үүрэгтэй тэгээд ч тэр мөнгийг төр яаж ч зарцуулж болно гэж Жонатан хэллээ. Тэгэхэд нь Скүланд чи саяын  кинонд “эзнийх нь зөвшөөрөлгүй өмчийг өөр зүйлд зарцуулах юм бол хулгай, дээрэм болон хувирдаг үүнийг нэг хүн ганцаар хийнэ үү, олон хүн цөөнхийн эсрэг хийнэ үү, аль эсвэл цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн , элдэв нэр хаягтай хүн хийнэ үү ерөөс ялгаагүй[2]гэж хэлэхийг чи  юу гэж ойлгосон бэ? гэхэд Жонатан таг дуугүй болов. Тэгээд Жонатан тэгвэл иргэд яах гэж татвар төлдөг юм гэж асуухад Скүланд хүмүүс өөрсдийн эрх чөлөөгөө баталгаажуулах гэж төрийг бий болгосон. Иргэдийн эрх чөлөөг хамгаалахын тулд төрд мөнгө хэрэгтэй тэр мөнгийг татвар гэдэг  гэхэд Айн Рэнд гэнэт уулга алдан иргэд татварыг зөвхөн эрх чөлөөгөө хамгаалах гэж төлдөг харин төр иргэдийн мөнгийг өөр дуртай зүйлдээ зарцуулаад байгаа юм байна гэж хэлэхэд Жонатан одоо л ойлголоо гэж толгой дохилоо.

 

Айн Рэнд Скүланд ахаа хааяа би 12 цагаас хойш бүжиглэж, бас жаахан пиво ууж ядаргаагаа тайлмаар байдаг. Гэтэл дандаа  л 12 цаг болохоор одоо хаацгаа гээд л цагдаа нар орж ирээд баарны эзнийг торгож тэнд байсан хүмүүсийг хөөж гаргадаг. Төр ямар учраас ингэж миний чөлөөтэй байх эрхэнд халдаад байдаг юм. Гэхэд Хаек хажуугаас нь энэ бол гэр бүлийн 500.000 төгрөгтэй холбоотой. Яагаад гэвэл төр энэ мөнгийг өгөхийн тулд мөнгө хэрэгтэй болдог. Төрийн мөнгө олох нэг арга бол иргэдийн сайн сайхны төлөө гэж хэлээд иргэдийн эрх чөлөөг хязгаарласан журамлалт, хориглолтуудыг гаргаж эхэлдэг. Тэр хориглолтын нэг нь энэ байгаа юм. Үүний үр дүнд хориглолтыг зөрчих юм бол торгууль төлнө. Төлсөн тэр торгууль нь төрийн мөнгө болон хувирдаг. Бас аяндаа бий болсон хүмүүсийн хоорондын харилцааг  хориглож тусгай зөвшөөрөл гэж нэрлээд түүнийгээ зарж мөнгийг ч нэг олох шиг болно доо. Хамгийн харамсмаар зүйл нь төр хуулиар далайлган иргэдийн халаасанд сугаа тултал гараа дүрж байгаа явдал гэж хэллээ. Айн Рэнд Хаекийн ярьсныг өлгөн авч өөрөөр хэлбэл төрийн энэ явуулж байгаа ажил нь романтик хор байхнээ. Иргэдийн сайн сайхны төлөө гээд хэн нэгний мөнгийг хуулийн нэр барин авч бас миний 12 цагаас хойш бүжиглэх эрх чөлөөг хязгаарлаад байдаг нь романтик хортонгуудын романтик хорноос болдог гэж ойлгож болох уу ? гэхэд Хаек алга дашаад би урьд нь яагаад бодоогүй юм болоо чи ёстой тохирсон нэр хэллээ гээд инээв.

 

Жонатан тэр чинь хууль шүү дээ хуулийг бид нар дагаж мөрдөх ёстой. Тэгэхгүй бол хууль байгаад яах юм бэ гээд Хаек руу харлаа. Хаек Жонатаныг жаахан харж зогссоноо цүнхнээсээ “Эрх чөлөөний үндсэн хууль” гэсэн нэртэй ном гаргаж ирээд энэ номонд ямар хуулийг эрх чөлөөний хууль гэдэг тухай бичсэн байгаа. Бид ихэнхдээ хууль бол хууль, хууль шударга ёс хоёр тэнцүү гэж ойлгодог. Түрүүн чиний ярьсан чинь зөв.  Хуулийг бид заавал дагаж мөрдөх ёстой. Гэхдээ хууль өөрөө шударга байхын тулд гурван зарчим байдаг. Нэг дэх зарчим бол ерөнхий хийсвэр байх хоёр дахь зарчим нь хуулийн заалт тодорхой байх ёстой гурав дахь нь хууль бүх хүнд тэгш үйлчлэх[3] гэсэн зарчмууд юм. Энэ гурван зарчмыг шингээсэн хууль бол жинхэнэ эрх чөлөөний хууль болж чаддаг. Би чамд илүү ойлгомжтой болгохын тулд эрх чөлөөгүй орноор аялаж байхад тохиолдсон нэг явдлын тухай ярьж өгъе. Би Утаанбаатар гэдэг хотод очиход  нэг залуу өвдгөн дээр явж байгааг харсан юм. Тэгээд тэр залуугаас яагаад хөл дээрээ явж болохгүй байгааг асуухад саяхан татварын хууль батлагдсан гэв. Тэр хууль хөл дээрээ явахад ямар хамаатайг асуухад. Харин ч хамаатай яагаад гэвэл УИХ өндөр хүмүүс намхан хүмүүсээс олон талаар ашигтай байна гэж үзсэн. Гэр бүл болох, ажилд орох, спорт урлаг гээд бүх зүйл дээр давуутай байна гэсэн[4]. Жишээ нь : Зурагтаар явж байгаа зарыг харалдаа 180 см-аас дээш өндөртэй залуусыг хамгаалагчаар ажилд авна. Бас өндөр, царайлаг охидыг үйлчлэгчээр авна гээд байхлаар намхан хүмүүст ажил олдохгүй байгаа гээд надад хэлсэн. Тэгэхэд би тэр хүнийг татвар төлөхгүйн тулд өвдгөн дээрээ явж байгааг ойлгосон. Бас тэр хуулийн хамгийн сүүлийн заалтанд “Энэ хууль нь УИХ-н гишүүд болон тэдний гэр бүл, хайртай хүмүүс, ивээн тэтгэгч компани захирлуудад хамаарахгүй” гэсэн заалт байсныг мэдсэн. Энэ явдал дээрх зарчмуудыг ойлгоход хангалттай байхаа гэж  хэлэхэд Жонатан ойлгож байна гээд дахин толгой дохилоо.

 

Айн Рэнд би оюутан Жонатан харин нийтийн тээвэрт автобус явуулж амьдралаа залгуулдаг. Жонатан намайг чам шиг оюутнууд мөнгөө төлөхгүй төрийн нэр барьж шар карт үзүүлж миний халаасанд байх ёстой мөнгөнөөс авдаг гээд байнга үглэдэг. Харин сая кино үзэж байтал “та өөрийн амьдрал, эрх чөлөө, зүй ёсоор олж авсан өмч хөрөнгөө бусдын түрэмгийллээс хамгаалах эрхтэй. Мөн түүнчлэн та өөрийгөө хамгаалахын тулд бусдаас туслалцаа хүсэх эрхтэй. Гэхдээ бусдын амьдрал, эрх чөлөө, өмчийн эсрэг  хүч хэрэглэх эрх таньд байхгүй ээ. Иймд та өөрийнхөө төлөө өөр хэн нэгнийг бусдын амь бие, эрх чөлөө, өмчийн эсрэг хүч хэрэглүүлж болохыг зөвшөөрөх, дэмжих, тэгэхийг шаардах эрхгүй”[5] гэж гарсан. Үнэндээ бол би төрийн ордны гадаа оюутнуудыг шар картаар явуул гэсэн уриатай жагсаал, цуглааныг зохион байгуулж төрийг хүч хэрэглэхийг шаардсан. Харин энэ буруу байсны би энэ киноноос үзээд ойлголоо гэхэд Жонатан харин тийм урьд нь оюутнууд мөнгөө төлөөд явж байхад миний амьдралд автобус явуулж олсон мөнгө хангалттай хүрдэг байсан. Оюутнуудын тэр хүч хэрэглэхийг шаардсан шаардлагын улмаас төр оюутнуудыг үнэгүй явуул гэсэн журам гаргаснаас болоод олсон мөнгө маань амьдрахад хүрэхгүй болсон. Гэхдээ би болон мэргэжил нэгтнүүд маань өөрсдийнхөө төлөө холбоо байгуулж ажиллаж байгаа. Үүний үр дүнд хагас сайн, бүтэн сайнд оюутнуудыг мөнгөө төлөөд явдаг болгосон. Цаашдаа хүн бүр хүссэн газраа очихдоо мөнгө төлдөг болгохын төлөө ажиллаж байгаа гэхэд Скүланд Жонатанд хандан сайн байна энэ ажлаа сайн хийгээрэй гээд амжилт хүслээ.

 

Хаек энэ кинонд бас “чөлөөт нийгэмд амьдрахын тулд хүмүүс өөрсдөд нь бодох, ярих, ямар нэгэн үйлдэл хийх зориг хэрэгтэй. Ялангуяа юу ч хийхгүй суух нь илүү амар бөгөөд юм хийснээр цээрлэл, гадуурхалд өртдөг байгаа цагт энэ бидэнд бүр ч их хамаатай”[6] гэсэн хэсэг байгаа. Харин чи өөрийнхөө төлөө бодоод, яриад, одоо холбоо байгуулаад тэмцэж байгаа чинь чөлөөт нийгмийг бий болгож улмаар хувь хүн илүү их хариуцлагатай, сонголтондоо эзэн нь байж чадна. Өөрөөр хэлбэл оюутнууд өөрсдөө сонголтоо хийн сурч байж яагаад сургууль руугаа явах автобусны мөнгөө төлөхгүй байгаа юм. Тэд мөнгө төлж чадахгүй юм бол сурхаа болих хэрэгтэй биздээ гээд Хаек цүнхнээсээ Бастиагийн “хууль” гэсэн номыг гаргаж ирээд гартаа байсан “эрх чөлөөний үндсэн хууль” гэсэн номтой хамт Жонатанд өглөө.

 

Жонатан баярлалаа гээд номнуудыг аван би сайн хуульч болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ би мөрөөдлөө мартчихсан байжээ. Таны надад ярьсан хуулийн тухай бас бусад зүйл миний мөрөөдлийг сэрээлээ. Би сайн хуульч болноо гээд Хаектай гар барихад, Хаек “Монголд төрийн хуульчид биш иргэдийн эрх чөлөөний хуульчид хэрэгтэй” чамайг тийм хуульч болно гэж итгэж байна гээд Хаек, Скүландтай хамт цааш хүмүүстэй уулзахаар явлаа.

 

 

 

 

 

 



[1] Кэн Скүланд “Эрх чөлөөний философи” киноны хэсгээс.

[2] Кэн Скүланд “Эрх чөлөөний философи” киноны хэсгээс.

 

[3]  Дэвид Боаз“Либертарианизм” номны тал 151

[4]  Кэн Скүланд” Жонатан гулибэлийн аялал” номны тал 34

[5] Кэн Скүланд “Эрх чөлөөний философи” киноны хэсгээс.

 

[6] Кэн Скүланд “Эрх чөлөөний философи” киноны хэсгээс.

 

Бичсэн: freedom | цаг: 14:37 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Гүндалай санаанд орлоо
тэмцэгчид нь алуулахгүй байх цаг болцон байхаа, тэхээр тэмцэгчид нь олон болчихдог юм боловуу?
Бичсэн: galbaatar цаг: 17:26, 2008-04-09 | Холбоос | |


Аа мэдэхгүй тэр Бат-Эрдэнэ гуай чинь бөөрөнхийлөөд л дуугай сууж байдаг юм биш үү? Миний бодлоор зөвхөн сайн хандлага хангалтгүй гэж бодож байна. Харин ч тэмцэгч зоригтой хүн байх ёстой. Алуулчихгүй л бол...
Бичсэн: xvv цаг: 21:27, 2008-04-06 | Холбоос | |


бид л бүхнийг чиглүүлнэ
Хаек “Монголд төрийн хуульчид биш иргэдийн эрх чөлөөний хуульчид хэрэгтэй” чамайг тийм хуульч болно гэж итгэж байна

тэгээд хаана төрийн хуульчид хэрэгтэй юм бэ? хэ хэ. /дэггүйрхэл/

монголд төрийн ажилд муу хүмүүс /төрийн хуульч/ ажиллах ёстой бус тэнд ажиллаж байгаа хүмүүс  нь  зөв хандлагатай /иргэний эрх ашгийн төлөөх сэтгэлтэй/ байх хэрэгтэй.  тэхээр  Бат-Эрдэнэ төрд ажиллаж болно гэж би боддог. харин ингэхдээ зөв хандлагатай байж, бусад ажилчдыгаа ч тийм болоход нь туслах хэрэгтэй байх, тэрнээс биш тэр салбараас зугтаж болохгүй гэж бодож байна.
Бичсэн: galbaatar цаг: 20:55, 2008-04-06 | Холбоос | |


Үнэхээр ойлгомжтой гоё бичжээ happy Зарим зүйл дээр сэтгэгдлээ илэрхийлмээр санагдлаа. Миний хувьд эрх чөлөө гэдэг дээр бас хэт туйлширмааргүй санагддаг. Ялангуяа эрх чөлөөг дураараа дургих, хариуцлагагүй байх гэсэн утгаар ойлгоход бүр ч дургүй л дээ... (Одоо Монголчууд бид бүгд л яг ингэж ойлгодог...)
Төр гэдгийг тэр чигээр нь үгүйсгэж, бас халамжийн болоод бусад төрийн зохицуулах боломжтой асуудлыг хэт үгүйсгэж боломгүй мэт.
Учир нь чоно, туулай хоёрыг тэмцэлдээд амьдар гээд нэг торонд хамт амьдруулбал ямар вэ? Хүмүүс ч бас хүчтэй, хүчгүй янз бүрийн хүмүүс нийгэмд амьдарч байна. Хүмүүнлэг, хүний нийгэм гэдэг утгаар бас угаас араатан чанараасаа гараагүй байгаа хүн гээч амьтдыг нийгэмд ямар нэгэн зохицуулагч байж байж л зохицуулах ёстой юм шиг санагддаг юм л даа.
Төр ч бас бусад зүйлтэй адил САЙН ТӨР эсвэл МУУ ТӨР гэж хуваагдах байх. Таны бичлэгт жишээ болгосон төр бол хамгийн МУУ ТӨР буюу зүгээр ТӨР гэсэн нэрийг зүйсэн хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолыг хамгаалсан явцуу бүлэглэлийн тухай юм гэж бодлоо. Одоогийн Монголын төр бол яг энэ МУУ ТӨР-ийн хамгийн сонгодог жишээ болох байх гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх.
Харин САЙН ТӨР гэж бас уг нь хийсвэрээр сэтгэхэд баймаар санагдана. 100% биш юм гэхэд нийтийн төлөө үйлчилж чаддаг Төр хэмээх үйлчилгээний байгууллага байх. Харин тэнд ажиллагсад нь бусдын төлөө өөрийгөө зориулах хүмүүс байх ёстой юм болов уу...

Оюутны билетний хувьд доорх жишээ таалагдсангүй л дээ. 1 сарын хугацаанд 5000 төгрөгний үнэтэй байдаг. Оюутнуудын хувьд байнгын үйлчлүүлэгч гэдэг утгаараа иймэрхүү хэмжээний хөнгөлөлт яагаад эдлэж болохгүй гэж? Мөнгөнд санаа зовон, автобусны мөнгө хайж яваа тэр оюутан бас эргээд энэ улс орны иргэн болоод дараагийн оюутны автобусны мөнгөний зөрүүг өөрөө ажиллан татварт төлөх л болно гэдгийг бас бодох хэрэгтэй байх. Зарим хүмүүс тэр шар картыг огт үнэгүй гэж боддог гэсэн??? Миний мэдэхийн 1 сард 5000 төгрөг байдаг. Огт орлогогүй оюутан хүний хувьд энэ хэмжээний мөнгөнөөс илүүг төлөх боломж хэр байдаг юм бол доо? Магадгүй алхаад явж болно л байх л даа... Сайн мэдэхгүй юм. Гэвч энэ хэлбэрийн зохицуулалтуудыг төр нь зөв зохистой хийж байх ёстой байх. Түүгээрээ ч хүмүүс өөрснийхөө амьдрал, ирээдүйг баталгаатай болгох байх л даа. Миний хувьд оюутан байхдаа энэ хөнгөлөлтийг эдлэж байсан, маш их хэрэг болдог байсан. Харин одоо би татвар төлөхдөө хэн нэгэн эрх мэдэлтний үнэтэй машин, дагуул хамгаалалтын бензины мөнгөнд биш нэг оюутны билетний мөнгөний зөрүүнд тэр минь ашиглагдаасай гэж бодож байна.
Бичсэн: xvv цаг: 12:10, 2008-04-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1130 удаа уншигдсан.



:-)
 
xaax