2009-12-25
Оюутны ардчилал ба шилдэг багш

Оюутны ардчилал ба шилдэг багш

/сэтгэгдэл/

Өчигдөр миний сурдаг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ жил боллоо. Эмэгтэй оюутнууд ч үнэхээр дур булаам харагдаж өөрийн эрхгүй нүд маань тэднийг (нэг эмэгтэй оюутныг бол бүр их) ширтээд л байлаа. Харин эрчүүд нь чамин гэгч нь костюм өмссөн гээд тэнд бүгд л чадахаараа гоё хувцаслсан байлаа.

 

Ингээд зарим оюутнууд хоцордогоороо хоцорж шинэ жил эхэлдэг уламжлалаараа эхэлж сургуулийн захирал С.Нарангэрэл улиг болсон хэдэн үгээ хэлэхэд оюутнууд бүгд алга ташцгаана. Дараа нь сургуулийн шилдэг оюутнуудыг тодруулж өргөмжлөлийн хур буугаад л........... . Ийм маягаар Шинэ жил болдогоороо болж сургуулийн баяр ёслол дээр  уламжлалт ёсоор зарим нэг нь зодоон хийнэ.

 

Энэ шинэ жил дээр намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол зарим багш нарт “ШИЛДЭГ БАГШ” гэдэг өргөмжлөл өгөх үе байлаа. Би гайхан нэг зүйлийг өөрийн эрхгүй өөрөөсөө асуусан юм “Би энэ тайзан дээр байгаа багш нарыг шилдэг багш гэдэг өргөмжлөл авахад саналаа өгсөн билүү гэж”. Сургуулийн шилдэг гээд байгаа тэр багш нарыг хэний саналаар, хэн өргөмжлөөд байгааг ойлгоогүй юм. С.Нарангэрэл захирал А.Эрдэнэцогт багшид “ШИЛДЭГ БАГШ” гэдэг өргөмжлөл өгөхдөө докторын зэргээ амжилттай хамгаалсан гэх юм. Доктор авна гэдэг тэр хүний хувийн асуудал баймаар. А.Эрдэнэцогт багш өөрийнхөө төлөө доктор хамгаалсан болохоос оюутнуудын төлөө доктор хамгаалсан гэж би лав бодохгүй байна. Доктор болсоных нь төлөө шилдэг багшаар өргөмжилнө гэдэг бол хамгийн  ТОМ ТЭНЭГЛЭЛ. Дараа нь шилдэг багшийг оюутнуудаас асуухгүйгээр тодруулна гэдэг нь хэр бодитой шалгаруулалт бэ?. Уул нь шилдэг багшийг тодруулахдаа хичээл заалгаж байгаа оюутнуудаас, өөрөөр хэлбэл хичээл заалгах гээд мөнгө төлсөн хэрэглэгч болох хувьд минь оюутан надаас асуусан бол би энэ тухай хэзээ ч бичихгүй байсан. Тэгээд ч оюутан надад сонхирхолтой аргаар хичээл орж чадаж, байвал тэр багш доктор багш байна уу эсвэл магистар багш байх нь огт хамаагүй ээ.

 

Өөрөөр хэлбэл шилдэг багшийг шалгаруулахад оюутан би саналаа өгдөггүй учир хичээл гунигийн далай болох бас нэг том шалтгаан. Дараа жилээс доорх шилдэг багш гэсэн номинациудыг гаргавал ямар бэ? гэсэн бодол толгойд минь эргэлдээд байх боллоо.

·         ШИЛДЭГ “НАРКОЗ” БАГШ-хамгийн уйтгартай хичээл заадаг багш.

·         ШИЛДЭГ “ГИТЛЕР” БАГШ-өөрийн үзэл бодлоо туйлын зөв гэж үзэхийг шаардаж дүн болон бусад зүйлээр оюутныг дарамталдаг багш.

·         ШИЛДЭГ “РОМАНТИК ХОРТОН” БАГШ-оюутан чиний төлөө би ингэж байна гэж хэлдэг боловч хийсэн болгон нь оюутныг өөрийнхөөрөө байж, хөгжихөд гай болдог багш гэх мэт....

 

 

За тэгээд зэмлэл, шүүмжлэл байвал хайр найргүй бичээрээ.

 

 

 

 

 

Бичсэн: freedom | цаг: 11:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


100 % ҮЗЭЛ БОДОЛ НИЙЛЖ БАЙНА.
Монголд үнэхээр оюутны оролцоо гэж юм алга. Идэвхи, оролцоотой байх нь битгий хэл үүнийгээ мэддэг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй оюутнууд дэндүү олон байна. Энэ бүгдгийг харах бүрт харамсах юм. Гайхалтай нь оюутны оролцоон тал дээр санал нийлэх хүмүүс бас байдаг юм байна. Гайхалтай шүү. хэхэ
Бичсэн: Зочин цаг: 10:55, 2014-11-07 | Холбоос | |


tstsrl
goodluck ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 19:29, 2010-03-26 | Холбоос | |


сайн байна уу?
Бичсэн: Зочин цаг: 22:46, 2010-01-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1047 удаа уншигдсан.



:-)
 
xaax